"Иргэдийг гадаа гарахдаа агаарын чанарын үзүүлэлтээ шалгаж, хянаж хэвших хэрэгтэй" гэж ЭМЯ-аас зөвлөлөө

"Иргэдийг гадаа гарахдаа агаарын чанарын үзүүлэлтээ шалгаж, хянаж хэвших хэрэгтэй" гэж ЭМЯ-аас зөвлөлөө

Агаар 02 аппликэйшн болон agaar.mn-ээс Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн мэдээлэл авч, урьдчилан сэргийлж хэвших талаар Эрүүл мэндийн яамнаас олон нийтэд зөвлөжээ. Тухайн аппликэйшн дээрх тоон үзүүлэлтийн илэрхийллийг дурдахад:

  • 0-50 хооронд заавал хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.
  • 51-100 гэж заавал агаарын чанарын стандартын шаардлага хангана харин хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрч магадгүй учир эрүүл мэнддээ анхаарал тавих нь зүйтэй.
  • 101-200 хооронд заавал бага бохирдолтой буюу зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс, хүүхэд, өндөр настан гадуур явах, тоглох хугацаагаа багасгах хэрэгтэй.
  • 201-300 бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө, гэр ажлын байрандаа байж гадаад орчинд гарахгүй байхыг хичээгээрэй.
  • 301-400 бага бохирдолтой буюу удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө үзүүлнэ.
  • 401-500 маш их бохирдолтой буюу хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй, гадаад орчинд гарахгүй байхыг зөвлөнө.



Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө