Монгол Улсад ДЭМБ-аас хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийж байна

Монгол Улсад ДЭМБ-аас хөндлөнгийн хамтарсан үнэлгээ хийж байна

ДЭМБ-аас Олон улсын эрүүл мэндийн дүрмийн Хөндлөнгийн хамтарсан үнэлгээг 4-5 жил тутамд зохион байгуулахыг зөвлөмж болгодог.

Монгол Улсын хувьд уг дүрмийг хэрэгжүүлэх үндсэн чадавхын хөндлөнгийн хамтарсан хоёр дахь үнэлгээг хийх хүсэлтийг ДЭМБ-д энэ оны дөрөвдүгээр сард илгээж, наймдугаар сард ажлын хэсэг байгуулан, хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гарган есдүгээр сард өөрийн үнэлгээг хийж, хөндлөнгийн хамтарсан үнэлгээний бэлтгэл ажлыг ханган ажиллалаа. Арваннэгдүгээр сарын 17-24-нийг дуустал олон улсын Хөндлөнгийн хамтарсан үнэлгээний баг ажиллаж, Монгол Улсын Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндсэн чадавхыг үнэлэх бөгөөд энэ удаагийн хөндлөнгийн хамтарсан үнэлгээ нь ДЭМБ-ын КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнээс авсан сургамж, олон улсын байгууллагын саналын дагуу шинэчлэн баталсан гурав дахь удаагийн аргачлалын дагуу явагдахаараа онцлог байна.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө