"PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалт амны маск зүүх"-ийг ЭМЯ-наас мэдэгдлээ

"PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалт амны маск зүүх"-ийг ЭМЯ-наас мэдэгдлээ

Нийслэлд агаарын бохирдол, нүүрсний утаа ихсэж буйтай холбоотойгоор ЭМЯ-наас "Агаар 02" аппликэйшн болон www.agaar.mn сайтаас агаарын чанарын индексийн талаар мэдээлэл авч, урьдчилан сэргийлэхийг мөн гадуур гарахдаа PM2.5 нарийн ширхэгт тоосонцор шүүх зориулалтын шүүлтүүртэй амны хаалт зүүж хэвшихийг зөвлөлөө. Толгойт, МҮОНРТ, Баянхошуу, Дамбадаржаа орчимд агаарын чанарын индекс бага бохирдолтой гэж гарсан байна. Энэ нь зүрх судас, уушгины архаг өвчтэй хүмүүс болоод хүүхэд, өндөр настнуудад сөрөг нөлөө үзүүлэх тул гадаа удаан хугацаанд явахгүй байх, нүүрстөрөгчийн дутуу исэл их хэмжээгээр гаргадаг эх үүсвэр (тухайлбал автозам)-ээс хол байхыг зөвлөжээ.