С.Тулга: MGL 3×3 дасгалжуулагчаас хөөгөөд болиулсаныг сая л мэдлээ

С.Тулга: MGL 3×3 дасгалжуулагчаас хөөгөөд болиулсаныг сая л мэдлээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч С.Тулга өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэл гаргажээ.

Тэрээр, "би гэдэг хүн их азгүй хувь тавилангүй хүн юм аа. Би энэ MGL 3×3 холбоог хэл ам дагуулан бүх сэтгэл зүрхээ гарган байж байгуулсан юм. FIBA 2023 оны ази тивийн аварга болоод нийт монголчууд маш их баярлахыг хараад залуустайгаа болон MGL 3×3 хамт олон өөрсдөөрөө бахархаж билээ. Түүнээс хойш баг тамирчидтайгаа бэлтгэл ч хийж чадахгүй өдийг хүртэл тэвчээртэй хэл зажилаад, хор хов олон зүйлийг тэсвэр тэвчээр гаргаж залгиад өдийг хүрсэн юм. Одоо тэгээд Ази тивийн аварга болоод Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргахаар амжилт үзүүлээд, дэлхийн аваргаас олон жил ярьсан медалиа хамтдаа авах цаг нь ирлээ гээд залуустайгаа ярьж зүтгэж байсан юм.

Тэгсэн чинь залуусыг болон намайг аварга болсоны шагнал MGL 3×3 дасгалжуулагчаас хөөгөөд болиулсаныг сая л мэдлээ. Монголоос явахад болиулсан хассан хөөсөн зайлуулсан гэдгээ хэлцэн бол юу гэж тэнэг хүн шиг энд ирэх билээ дээ. Дэлхийн аваргад амжилттай тоглохыг Монголын ард түмэн хүсэж байгаа боловч хэдэн тооны хүмүүс хүсээгүй юм байна гэж ойлгоод л сууж байна даа.

Энэ сагсан бөмбөгийг 2004-2023 он хүртэл 19 жил ёстой хоёргүй сэтгэлээр хоногийн 24 цаг багаддаг хөдөлмөрлөж Монголын номер нэг спорт болгох гэж олон залуустайгаа зүтгэсэн байх юм. Одоо тэгээд мөнгөтэй баян хүмүүсийг өмөөрөөд бөөн л сонгуульт компанит ажил өрнөх байх даа. Ёстой л тавилан юм даа. Би үндэсний шигшээ багийн дасгалжуулагч биш жуулчин болсон шүү. Монгол орныг тамын тогооны амьдралтай гэж баярлаад үсрээд гарна даа гэж бодож билээ. Тэгсэн чинь монгол орон чинь хөмөрсөн тогооны амьдралтай юм байна. Болж байгаа бодит зүйлсийг бичсэн юм шүү. Монгол Улсын спортын хамгийн залуу гавьяат дасгалжуулагч С. Тулга" гэжээ.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө