Тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл ирсний дараа Словак улс сургуулиудаа түр хааж, иргэддээ сэрэмжлүүлэг хүргэжээ

Тэсрэх бөмбөг суурилуулсан гэх мэдээлэл ирсний дараа Словак улс сургуулиудаа түр хааж, иргэддээ сэрэмжлүүлэг хүргэжээ

Словакийн найман бүс нутгийг хамарсан олон зуун сургуульд тэсрэх бодис нуусан гэх сүрдүүлэг тус улсын цагдаагийн ирж газарт сургуулиудыг түр хааж, үнэрч нохой, тэсрэх бөмбөг устгах мэргэжилтнүүдээс бүрдэх цагдаагийн баг нэг өдрийн дотор улс даяар тархан ажиллажээ. Мөн сэрэмжлүүлэг гарсан мөчөөс эхлэн иргэдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.

Энэ талаар нэрээ нууцалсан цахим хэрэглэгч 05:00 цагт холбогдох байгууллага руу шуудан илгээсэн ба энэ тус хаягыг Оросын цахим шуудангийн хаяг болохыг илрүүлжээ.

Үндэсний цагдаагийн газрын мэдээлснээр, 110 банк, 40 цахилгаан барааны  дэлгүүр тэсрэх бөмбөгний сүрдүүлэг авчээ. Үүнээс дийлэнх сүрдүүлгийг сургуулиудад илгээсэн байжээ. Цагдаа нар аюул заналхийлсэн хүмүүсийг илрүүлэхийн тулд Аюулгүй байдлын албатай хамтран, эрчимтэй эрэн сурвалжилж байна. Хэрэв гэмт этгээд баригдвал бүх насаар нь хорих ялаар шийтгэхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: Straits Times