Баянгол дүүргийг Ж.Ганбаатарын мэдлээс салгаж, түүний хүн Ө.Сумъяабаатарыг засаг даргаас нь МАН-ын удирдлагууд огцруулжээ

Баянгол дүүргийг Ж.Ганбаатарын мэдлээс салгаж, түүний хүн Ө.Сумъяабаатарыг засаг даргаас нь МАН-ын удирдлагууд огцруулжээ

Өчигдөр /2023.03.29/ УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зөв гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хороо гаргасан гээд улс төрд үйл явдал ихтэй өдөр болж өндөрлөсөн. Харин нийслэлийн Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, “тус дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулсан” асуудлыг иргэд анзааралгүй өнгөрсөн байх талтай байна. 

Тодруулбал, Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаал нь огцруулах шийдвэрийг өнгөрсөн жил тус дүүргийн МАН-ын бүлгийн гишүүд гаргасан байдаг. Харин өчигдөр /2023.03.29/ дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдаж, олонхын саналаар “Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн засаг даргаас нь огцруулах шийдвэр”-ийг гаргасан байна. 

Сонирхуулахад, өмнө нь Баянгол дүүрэгт С.Эрдэнэ засаглаж, түүний охин, хүргэн гээд ойр дотнын хүмүүс нь тус дүүрэгт албан тушаал хашиж, “Эрдэнэ вангийн хошуу” гэх нэртэй болоод байв. Харин 2020 оны орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулсан бөгөөд УИХ-ын гишүүн, “Оргил” худалдааны төвийн эзэн Ж.Ганбаатар өөрийн бэр, улс төрийн хамтрагчдаа тус дүүргийн албан тушаалд томилох болсон бөгөөд засаг дарга Ө.Сумъяабаатар нь Ж.Ганбаатарын хүн гэх яриа ч гарсан.  Тэгвэл МАН-ын удирдлагууд Баянгол дүүргийг Ж.Ганбаатарын мэдлээс салгаж, түүний хүн гэгдэх засаг дарга Ө.Сумъяабаатарыг албан тушаалаас нь өчигдөр /2023.03.29/ огцруулсан байна. 




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө