Л.Энх-Амгалан: Оюутнуудаас эрүүл мэндийн даатгал шаардахгүй үзлэгт хамруулна /LIVE/

Л.Энх-Амгалан: Оюутнуудаас эрүүл мэндийн даатгал шаардахгүй үзлэгт хамруулна /LIVE/

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Өнгөрсөн долоо хоногт МУ-ын Ерөнхий сайд төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуульд суралцаж байгаа 150 мянга орчим оюутнуудын төлөөлөл болсон мянган оюутантай уулзалт хийсэн. Уулзалтыг оюутнуудын өмнө тулгамдсан асуудлыг шийдэх бүтээмжтэй байдлаар бэлтгэж явуулсан. Энэ хүрээнд оюутнуудад тулгамдсан 10 асуудал гарсан.

  • Оюутнуудын эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийн асуудал
  • Боловсролын зээлийн сангаас олгож байгаа зээл тэтгэлгийг ил тод болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Оюутан цэрэгт татагдаж байгаа хүүхдийн тоог нэмэх
  • Оюутны дотуур байрны чанар стандарт, хүртээмжийг нэмэх
  • Их дээд сургуульд багшилж байгаа багш нарын ёс зүйн асуудал
  • Оюунтны сурах эрх
  • Цагаар хөдөлмөр эрхлэхэд тулгардаг мөлжлөг
  • Номын сангийн асуудал
  • Автобусны картын асуудал

Оюутан өөрөө сайн дурын хөдөлмөр эрхлэхэд кредит тооцох гэх мэт асуудлуудыг дэвшүүлж, Ерөнхий сайдын уулзалтын үеэр шийдэл гаргасан. Энэ хүрээнд  долоо хонгийн хугацаатай холбогдох сайд нарт үүрэг чиглэл өгч өнөөдрийн  ЗГ-ын хуралдаанаар үүрэг даалгавар, чиглэл өглөө. E-mongolia-д оюутнууд e-student гэдэг цонхтой болсон. Энэ цонхоор оюутнууд төртэй харилцаж, бүх үйлчилгээг авах ажилд ЗГ-аас тогтоол гаргаж, цахимаар авах үйлчилгээний нэр төрлийг нэмэхээр болсон. Мөн оюутны зээл, тэтгэлэг, эрүүл мэнд, автобусны үйлчилгээг давхар цахимаар олгоно. Түүнчлэн оюутнуудыг ЭМД төлөлт муу байдаг. Тиймээс Монгол орон даяар хэрэгжиж байгаа үзлэгт хамрагдаж чадаагүй учир даатгал төлөөгүй байсан ч нэг удаа бүх оюутнуудыг үзлэгт хамруулах шийдвэр гарсан" гэлээ. 

ҮЗЭХ: 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө