Иргэн Б.Цэгмидийн биед халдсан “Петрочайна дачинтамсаг” компанийн ажилчдыг шалгаж эхэлжээ

Иргэн Б.Цэгмидийн биед халдсан “Петрочайна дачинтамсаг” компанийн ажилчдыг шалгаж эхэлжээ

Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачинтамсаг” компани олон тооны үхсэн зээрийг шөнийн цагаар нууцаар булж, ул мөрөө балладаг тухай мэдээллийн мөрөөр Ажлын хэсэг гарч ажиллаж байгаа билээ. 

Тэгвэл энэ үеэр иргэдийн төлөөлөл болох Б.Цэгмидийг “Петрочайна дачинтамсаг” компанийн ажилчид хүч хэрэглэсэн бичлэг цацагдсан. Тэгвэл эл хэргийг шалгаж байгаа эсэхийг цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дорнод аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. Гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг үүсгэнэ, гэмтлийн зэрэг гарахгүй бол зөрчлийн хэрэг нээж хариуцлага тооцно" гэх мэдээллийг өглөө. 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө