АТҮТ: Замын-Үүд-Эрээн боомтоор маргааш 200 тээврийн хэрэгслийг татан оруулна

АТҮТ: Замын-Үүд-Эрээн боомтоор маргааш 200 тээврийн хэрэгслийг татан оруулна

БНХАУ-ын гаалийн мэдээлэл шинэчлэл хийгдэж байгаагийн улмаас татан авалт удааширч буй. Улмаар өдөр бүр бүртгэж авсан 150-200 тээврийн хэрэгслийн дарааллын дагуу хил нэвтрүүлж байна. Энэ хүрээнд маргааш /2023.01.27/ Замын-Үүд боомтоор 200 тээврийн хэрэгсэл нэвтрэнэ. 

Мөн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал хангаагүй татан авалтын үед хоцорсон тээврийн хэрэгслийг дарааллаас хасах юм. Иймд улсын хилээр нэвтрэх ачааны тээврийн хэрэгслийн жолооч нар 2023 оны нэг сарын 27-ны 07:30 цагаас эхлэн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцоход бэлэн байдлыг хангаж ажиллана уу.

Эх сурвалж: АТҮТ Замын-Үүд салбар