ШУУРХАЙ: Хүн амины хэргээр ял эдэлж байсан иргэнийг ОХУ-руу албадан гаргажээ

ШУУРХАЙ: Хүн амины хэргээр ял эдэлж байсан иргэнийг ОХУ-руу албадан гаргажээ

Хүн амины хэргээр Монголд ял эдэлж байсан иргэнийг ОХУ-руу албадан гаргасан талаар Оросын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, ОХУ-ын иргэн С нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйл (хүн амины хэрэг)-ээр хорих ангид ял эдэлж, өршөөлөөр суллагдаж ОХУ-руу буцжээ. Ингэхдээ тухайн иргэнийг долоон жил Монгол Улсын хилээр нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргасан аж. Иймд тэрбээр Буриадын Хүний эрхийн комиссарт ханджээ. Тэрбээр Монголд байх хугацаандаа гэр бүл зохиосон бөгөөд Монголд гэр бүлээ үлдээсэн хэмээн мэдэгдсэн аж.

Харин тус улсын Хүний эрхийн комиссарын зүгээс иргэн С-д туслах зорилгоор төрийн байгууллага, албан тушаалтнуудын төлөөлөлтэй ажлын уулзалт зохион байгуулж, уулзалтын үеэр ОХУ-ын гадаад паспорт олгох асуудлаар Буриадын Дотоод хэргийн яамны Цагаачлалын хэлтэстэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжтой гэжээ.

Мөн түүнийг Монгол Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрт албадан гаргах болсон шалтгааныг тодруулахаар Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамтай хамтран ажиллаж байна гэж мэдээлжээ.

Эх сурвалж: ЭНД ДАРЖ харна уу




Улаанбаатарт 21 градус дулаан байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

4 цагийн өмнө