Хар тамхи, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэж нас барсан таван тохиолдол гарчээ

Хар тамхи, эмийн тунг хэтрүүлэн хэрэглэж нас барсан таван тохиолдол гарчээ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг эмийг эмнэлгийн бус орчинд тунг нь хэтрүүлэн хэрэглэж, эмийн хордлогод орон, амь насаа алдсан таван удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Хар тамхи болон хүн амын эмчилгээнд хэрэглэгддэг жортой болон жоргүй олгогддог эмийг гар аргаар найруулан, судсаар тарьснаас болж амь насаа алдахаас гадна судсанд бөглөрөл үүсэж, мэдрэлийн судас нарийсч, үе мөч, гар хуруугаа тайруулж, хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдол нэмэгдсээр байгаа аж. 

Амь насаа алдсан иргэд 17-30 насны өсвөр үеийнхэн, хүүхэд залуучууд байсан байна.

Амиа алдсан таван удаагийн хэргийн шалтгаан, нөхцлийг тодруулахад, эмийн зохисгүй хэрэглээ, тун хэмжээг удаан хугацаанд хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүссэн байх тул эцэг, эх асран хамгаалагч нарын зүгээс үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.