ВИДЕО: Баянзүрх дүүрэгт 20 тоннын чингэлэг шатаж, нэг хүн хүнд түлэгджээ

ВИДЕО: Баянзүрх дүүрэгт 20 тоннын чингэлэг шатаж, нэг хүн хүнд түлэгджээ

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд агуулахад гал гарч байна гэсэн дуудлага тус дүүргийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажилласан байна. Галд 20 тоннын чингэлэг дотор байсан барилгын материал шатаж байсныг унтраасан байна. Галын улмаас нэг хүн хүнд түлэгджээ. Галын шалтгааныг тогтоохоор онцгой байдлын байгууллага ажиллаж байна.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө