ВИДЕО: "Оросоос хуулсан" гэх хуулийг эсэргүүцэж буй жагсаал Гүржид хувьсгал гаргахад ойрхон байна

ВИДЕО: "Оросоос хуулсан" гэх хуулийг эсэргүүцэж буй жагсаал Гүржид хувьсгал гаргахад ойрхон байна

Энэ долоо хоногт хоёр дахь хэлэлцүүлгээ хийсэн “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг батлахыг эсэргүүцсэн олон мянган хүмүүсийн Гүржийн Тбилиси хотын төвд өчигдөр /2024.05.04/ болсон байна.

Жагсаалд оролцогчид голдуу Гүрж, Европын далбаа барьж эрх баригч Гүржийн мөрөөдөл намын оффист очсон цагдаа нар тэднийг барилга руу ойртуулаагүй байна. Үүний дараа жагсагчид Кура голын баруун эрэг болон хотын хуучин хэсгийг даган алхаж, парламентын ордны өмнөх Руставелийн өргөн чөлөөнд ирсэн байна. Ингэснээр Тбилиси хотод эсэргүүцлийн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байгаа юм. Гүржид энэ сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү дуулиант хуулийн төслийг амралтын өдрүүдийн дараа хэлэлцэхээр Гүржийн парламентаар дахин хэлэлцэх юм. Гүржид болж буй энэхүү жагсаалыг зарим эх сурвалжууд, "тус улсад хувьсгал гарахад ойрхон байна" хэмээн тодорхойлж байна. 

Эх сурвалж: BBC




Өнөөдөр морь өдөр

13 цагийн өмнө