Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар бага зэрэг сэрүүснэ

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар бага зэрэг сэрүүснэ

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэж байгаа тул гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Маргааш буюу энэ 6-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, энэ сарын 7-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, энэ сарын 8-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, маргааш буюу энэ сарын 6-нд Алтайн уулархаг нутгаар, энэ сарын 7-нд нутгийн зарим газраар, 8-нд говь, тал хээрийн нутгаар, 9-нд нутгийн хойд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +27...+32 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 7-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, энэ сарын 8-9-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө