Улаанбаатарт бороо орно, 23 градус дулаан байна

Улаанбаатарт бороо орно, 23 градус дулаан байна

Өнөөдөр /2022.06.19/ төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул  болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Нутгийн баруун хэсгээр үүл багасна, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 34-39 градус,  Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатарт үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.