Өмнөговь аймагт мөндөр орсны улмаас гэр нурж дөрвөн автомашины салхины шил хагарчээ

Өмнөговь аймагт мөндөр орсны улмаас гэр нурж дөрвөн автомашины салхины шил хагарчээ

Өмнөговь аймаг, Ханхонгор сум Жаргалант баг, “Хонгил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 38 км, сумын төвөөс баруун урд зүгт 62 км/-т 05.28-ны өдрийн 16:35 цагийн орчим 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурч, мөндөр орсны улмаас хоёр өрхийн нэг гэр нурж, дөрвөн автомашины салхины шил хагарсан тухай мэдээллийг 05.29-ний өдрийн 07:10 цагт хүлээн авчээ. 

Тус газар нутагладаг малчин Б-ийн дөрвөн ханатай гэр нурж, “Субару Порестор” загварын суудлын автомашины салхины шил, иргэн Б-ын “Портер” загварын ачааны автомашины салхины шил, иргэн Б-гийн “Ланд Круйзер-80” загварын суудлын автомашины салхины шил, иргэн З-гийн “Портер” загварын ачааны автомашины салхины шил тус тус хагарсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна.