Хөвсгөл аймгийн Хатгал суманд цас оржээ

Хөвсгөл аймгийн Хатгал суманд цас оржээ

Сүүлийн үед Хөвсгөл аймагт хур тунадас ороогүйн улмаас ихэнх нутгаар хуурайшилтын 4-р зэрэгт шилжээд байжээ. Харин өчигдөр /2022.05.28/ хур тунадас орсны улмаас Галт, Цагаан-Уул, Төмөрбулагаас бусад сум хуурайшилтын 1-р зэрэгт шилжсэн байна. Тодруулбал  Хөвсгөл аймгийн нийт нутгаар 0.0-13.0 мм аадар бороо, бороо, Хатгал, Алаг-Эрдэнэ, Арбулаг, Түнэл орчмоор нойтон цас оржээ. Хамгийн их цас Хатгал тосгоны  ажиглалтын талбайд 2 см байна гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлжээ.  

Хөвсгөл аймгийн Хатгал сум. Эх сурвалж: Монцамэ агентлаг