Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орж, ДУЛААРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар БОРОО орж, ДУЛААРНА

Маргааш буюу энэ сарын 30-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6 дугаар сарын 1-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи энэ сарын 30, 31-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр, 6 дугаар сарын 01, 02-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Маргааш буюу энэ сарын 30-наас нутгийн баруун хагаст дулаарч, энэ сарын 31-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.