БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй хүний тоо хоёр сая давжээ

БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй хүний тоо хоёр сая давжээ

БНАСАУ-д халуурах шинж тэмдэгтэй хүний тоо хоёр сая давсан ч цар тахалтай тэмцэх хүчин чармайлт “сайн үр дүн”-д хүрсэн гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл баасан гарагт мэдээлэв.

Шинээр халуурах шинж тэмдэг илэрсэн тохиолдол 263 мянга 370-аар нэмэгдэж, хоёр хүн нас барсан байна. Пүрэв гаргийн байдлаар тус улсад халуурах шинж тэмдэг илэрсэн хүний тоо 2.24 саяд хүрч, нийт нас баралт 65 болжээ.

Гэсэн хэдий ч эдгээр иргэдээс коронавирусний батлагдсан хэдэн тохиолдол илэрсэн болохыг дурдаагүй байна. Тус улсын төрийн “KCNA” агентлагийн мэдээлснээр, хөдөө аж ахуйн болон үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тасалдаагүй байгаа аж. 

Эх сурвалж: KCNA