ШУУРХАЙ: МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан Х.Бээжингийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ

ШУУРХАЙ: МУГЖ Д.Сосорбарам руу гурил цацсан Х.Бээжингийн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ

Энэ тавдугаар сарын 11-ний өдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулж, энэ үеэр үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Босоо хөх монгол”-ын Х.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацсан үйл явдал болсон билээ.

Тэгвэл тэрхүү цацсан зүйл нь гурил байсан эсэхийг шинжээч томилж, тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Х.Бээжинд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, түүнийг олон нийтийн газарт маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгасан, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан, жагсаал цуглаан зохион байгуулахад саад учруулсан гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлжээ.