БНСУ-ын Хөх ордон 74 жилийн дараа анх удаа олон нийтэд үүд хаалгаа нээлээ

БНСУ-ын Хөх ордон 74 жилийн дараа анх удаа олон нийтэд үүд хаалгаа нээлээ

БНСУ-ын Хөх ордон 74 жилийн дараа анх удаа олон нийтэд үүд хаалгаа нээлээ.

Өмнөд Солонгосын Сөүл дэх ерөнхийлөгчийн ордон нь хамгаалалт сайтай, уулын бэлд байрлалтай энгийн иргэдийн хувьд хязгаарлагдмал газар байсан ч 74 жилийн дараа ийнхүү анх удаа олон мянган хүнд дотогш нэвтэрч, нээлттэй танилцахыг зөвшөөрсөн байна.

Тодруулбал, Өмнөд Солонгосын шинэ удирдагч Ерөнхийлөгч болсны анхны шийдвэрүүдийн нэгээр энэхүү хөх ордонгоос Ерөнхийлөгчийн Тамгын газруудыг нүүлгэж, олон нийтэд нээж, өдөрт дээд тал нь 39 мянган хүн зочлох боломжийг олгосон байна.  Тус цогцолборын талбайг төрөл бүрийн соёлын арга хэмжээ, тэр дундаа К-поп болон үндэсний урлагийн концерт явуулахад ашиглаж болох бөгөөд одоогийн байдлаар тус газар үзэсгэлэн яармаг болж хувирч, хөөрч догдолсон хүмүүс урт дараалал үүсгэж байгаа талаар олон улсын хэвлэл мэдээлэл онцолжээ.

Эх сурвалж: ChannelnewsAsia