ШУУРХАЙ: Саид Моллай албан ёсоор Азербайжан улсын нэр дээр барилдахаар болжээ

ШУУРХАЙ: Саид Моллай албан ёсоор Азербайжан улсын нэр дээр барилдахаар болжээ

Энэ сар /2022.05/-ын эхээр Азербайжан улсын жүдо бөхийн шигшээ багийн бүрэлдэхүүн тун удахгүй шинэ тамирчнаар бүл нэмж магадгүй байгаа талаар Azerisport.com сайтад мэдээлсэн билээ. 

Тодруулбал, "жүдоч Саид Моллай Азербайжаны жүдо бөхийн холбоонд хандан, тус улсын шигшээ багийг төлөөлөн тэмцээнд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" өргөдөл илгээж, Азербайжаны жүдо бөхийн холбоо Моллайг өөрийн багт авах эсэх асуудлыг хэлэлцэж байгаа гэсэн юм.

Тэгвэл эцсийн шийдвэр өчигдөр /2022.05.04/ гарч, Саид Моллай Азербайжан улсын төлөө барилдахаар болжээ.

Түүний нэрийг Олон улсын жүдо бөхийн холбооны сайт дээр Азербайжаны жүдо бөхийн шигшээ багт оруулсан бөгөөд одоогоор 81 кг-д 2994 оноотойгоор долоодугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Түүний хувьд Иранд төрсөн, Азербайжан гаралтай бөгөөд 2019 оноос хойш Монголын шигшээ багт харъяалагдаж, 2020 оны олимпоос мөнгөн медаль хүртэж байсан юм. Энэ талаар манай улсын жүдо бөхийн холбооноос албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна.

Эх сурвалж: ЭНД дарж харна уу