Уулчин Б.Гантулга далайн түвшнээс 8091 метрийн өндөрт орших “Аннапурна-1” оргилд гарчээ

Уулчин Б.Гантулга далайн түвшнээс 8091 метрийн өндөрт орших “Аннапурна-1” оргилд гарчээ

Хайрхан аялагч клубийн гишүүн, Хайрхан авиралтын багийн дасгалжуулагч, уулын спортын мастер Б.Гантулга өнгөрөгч Баасан гараг /2022.04.29/-т далайн түвшнээс 8000 метрээс дээш орших дэлхийн 10 дахь уул буюу Аннапурна салбар уулсын тэргүүн оргил “Аннапурна-1” /8091 м/ уулын оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, хөтөч шерпагүй гарч Монголын Улсынхаа далбааг мандуулжээ. Тэрбээр Өмнөд Америк тивийн ноён оргил Аконкагуа /6965 м/, Африк тивийн ноён оргил Килиманжаро /5895 м/, Европ тивийн ноён оргил Эльбруст /5641 м, 5621 м/ 2014 он, 2018 онуудад тус тус амжилттай хөл тавьж байжээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө