СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зүүн аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Сүхбаатарын өмнөд, Өмнөговийн зүүн хэсгээр, Дундговь, Дорноговь, Говьсүмбэрийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25 -нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.