Аялал жуулчлалын салбар 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээж, ажлын байр 63 хувиар хорогджээ

Аялал жуулчлалын салбар 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээж, ажлын байр 63 хувиар хорогджээ

“Аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдэд үзүүлж буй цар тахлын нөлөө” сэдэвт судалгааны дүн гарчээ. Аялал жуулчлалын салбар нь цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн бөгөөд 2021 онд 33.1 мянган жуулчин ирсэн нь 2019 онтой харьцуулахад 94.3 хувиар буурсан үзүүлэлт аж. Салбарын орлогын хувьд 2020-2021 онд 3 их наяд гаруй төгрөгийн алдагдал хүлээжээ.

Судалгаанд оролцсон нийт байгууллагуудын орлого дунджаар 76 хувь буурсан бол ажлын байр 63 хувиар хорогдсон байна.  

О.Соёлмаа