Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУЛААРНА

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна. Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. 

Салхи 8-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 

Ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, Дархадын хотгор болон Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 9-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд зүүн аймгуудын нутгаар бага зэрэг сэрүүснэ гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээлээ.