Ж.Соронзон захирлыг "БУРУУГҮЙ" хэмээн Л.Энх-Амгалан сайдад хандахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

Ж.Соронзон захирлыг "БУРУУГҮЙ" хэмээн Л.Энх-Амгалан сайдад хандахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ

БШУЯ-ны яамны харьяа Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзонг АТГ-аас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодотговол, БШУЯ-ны харьяа Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонгийн хууль бус үйлдлийн талаар сэтгүүлч С.Будрагчаа “Паразит” гэх нэвтрүүлсэн бэлтгэсэн байдаг.  Мөн тэрбээр энэ сарын 16-ны өдөр /2022.02.16/ мэдээлэл хийж, “Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзон”-г АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд уг гомдол, мэдээллийн дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс дээрх асуудлыг хянан шалгаж эхэлсэн байдаг. 

Тэгвэл Монгол-Оросын хамтарсан III сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд тус сургуулийн захирал Ж.Соронзонг "буруугүй" хэмээн БШУ-ын сайд Л.Энх-Амгаланд хандахаар гарын үсэг цуглуулж эхэлжээ. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Ж.Соронзон захирал эцэг, эхийн зөвлөлийг турхиран дээрх албан бичгийг үйлдүүлж, нийт эцэг, эхчүүдээс хүчээр гарын үссэг зуруулж байгаа аж.  Угтаа хууль хяналтын байгууллага хэрэг үүсгэн шалгаж эхлээд байхад дээрх сургуулийн эцэг, эхчүүд гарын үсэг цуглуулж, ийнхүү хамгаалж байгаа нь ч олны хардлагыг төрүүлж буй юм. 

 




Өнөөдөр бар өдөр

1 цагийн өмнө