“М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх” хүсэлтийг С.Эрдэнэ татаж авсан тул, ганц О.Цогтгэрэлийг УДШ хэлэлцэж, татгалзжээ

“М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх” хүсэлтийг С.Эрдэнэ татаж авсан тул, ганц О.Цогтгэрэлийг УДШ хэлэлцэж, татгалзжээ

Өнөөдөр /2021.12.20/ АН-ын даргын бүртгэлийн асуудлыг Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн. Энэ талаар УДШ-ийн албан ёсны мэдээлэлд, “Ардчилсан намын даргаар О.Цогтгэрэлийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хангахаас хэд хэдэн үндэслэлээр татгалзаж шийдвэрлэв.

Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын  27-ны өдрийн 12, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 15 дугаар тогтоолууд хүчин төгөлдөр байх тул 2021 оны 3 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан  намын даргыг сонгох сонгуулийн үйл явц, О.Цогтгэрэлийг Ардчилсан намын даргаар сонгосон, намын даргын сонгуулийг зохион байгуулсан болон сонгуулийн байгууллагын холбогдох шийдвэрүүдийг Ардчилсан намын Үндсэн дүрэмд нийцсэн гэж дүгнэх боломжгүй, уг сонгуулийн үр дүнд Ардчилсан намын даргаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Очирын “Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хангах үндэслэлгүй  гэж нийт шүүгчийн хуралдаанаас дүгнэжээ” гэж мэдээлсэн.

Тэгвэл тус албаны мэдээлэлд ганц О.Цогтгэрэлийн нэрийг дурдсан нь учиртай аж. Тодруулбал, М.Тулгаттай холбоотой асуудлыг тус хурлаар хэлэлцээгүй байна.

Учир нь М.Тулганыг АН-ын даргаар бүртгүүлэхээр өгөөд байсан материалыг С.Эрдэнэ буцаан татаж авчээ. Сонирхуулахад, М.Тулгат, О.Цогтгэрэл нар хамтарч, “Биднээс хуульд нийцэж байгаа нэгийг маань АН-ын даргаар бүртгэж өгнө үү. Бүртгэгдээгүй нэг нь гомдол гаргахгүй” гэсэн утгатай хүсэлтийг УДШ-д гаргаад байсан гэдэг. Иймд С.Эрдэнэ М.Тулгатын материалыг буцаан татсан бололтой.




Өнөөдөр туулай өдөр

50 минутын өмнө