Э.Цэндбаатарт Киргиз улсаас санал ирж, тэрээр татгалзсан гэдэг нь ҮНЭН ҮҮ

Э.Цэндбаатарт Киргиз улсаас санал ирж, тэрээр татгалзсан гэдэг нь ҮНЭН ҮҮ

Киргиз улс МУГТ Э.Цэндбаатарыг ДАШТ-нд өөрийн орны нэрийн өмнөөс тоглох санал тавьж,  тэмцээнээс өмнө иргэншил өгч, ДАШТ-ний 60 кг жинд оролцох нөхцлөөр хангана гэж мэдэгдсэн” гэх албан бус мэдээлэл зарим хэвлэлд гараад буй.

Харин бид энэ талаар түүний ээж Г.Болормаагаас тодруулахад, “Би ийм мэдээлэл сонсоогүй. Анх удаа л сонсож байна” гэсэн хариултыг өгсөн юм.  Тэгвэл өнөөдөр зарим хэвлэлд “МУГТ Э.Цэндбаатар өөр улсын нэр дээрээс тулалдах сонирхолгүй гэдгээ илэрхийлсэн” гэх мэдээлэл гарч эхлээд байна. Харин энэ талаар Э.Цэнбаатар болон түүнийг дасгалжуулагч багшийн зүгээс албан ёсны тайлбар хийгээгүй байна.