Д.Батгэрэл "UFC"-гийн дөрөв дэх тулаанаа энэ сард хийнэ

Д.Батгэрэл "UFC"-гийн дөрөв дэх тулаанаа энэ сард хийнэ

Дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо UFC /Ultimate Fighting Championship/-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тамирчин "Шуурга" хочит Д.Батгэрэл дөрөв дэх тулаанаа энэ сард хийнэ.

Тулаан АНУ-ын Лас Вегаст аравдугаар сарын 16-нд "UFC Fight Night: Holm vs. Dumont" буюу "UFC Fight Night 195" арга хэмжээний үеэр болох бөгөөд 9-2-0 амжилттай яваа Д.Батгэрэл UFC-д гурван тулаан хийхдээ сүүлийн хоёрт нь ялаад буй. Тэрээр сүүлийн тулаандаа Кевин Нативидадыг эхний үеийн 50 дахь секундэд хүнд цохилтоор ялсан юм.

Түүний дараагийн өрсөлдөгч нь 14-8-0 амжилттай "Killer B" хочит АНУ-ын Брандон Дэвис юм. 2019 оны есдүгээр сараас хойш UFC-д тулаан хийгээгүй Дэвис "Gulf Coast MMA" холбоонд дөрвөн тулаан хийж ялаад буй. Өдгөө 31 настай, холимог тулааны өдөн жин /Bantamweight 55,7-61,2/-д тулалддаг Д.Батгэрэл Монголынхоо MGL-1 холбооны 2009 оны кик боксын аварга, 2018 оны холимог тулааны 66 кг жингийн аварга билээ.

UFC Fight Night: Holm vs. Dumont арга хэмжээний тулаанууд:

  • Холли Холм - Норма Дамонт
  • Андрей Арловски - Карлос Фелипе
  • Эндрью Санчез - Бруно Силва
  • Мейнон Фиорот - Майра Буэно Силва
  • Данни Робертс - Рамазан Эмеев
  • Сижара Эубанкс - Луана Каролина
  • Кеннеди Нзечукву - Да Ун Жун
  • Марсело Рохо - Даниэл Сантос
  • Истела Нунес - Ариана Карнелосси
  • Нейт Ланвер - Лудовит Клейн
  • Жордан Райт - Жулиан Маркез



Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө