Өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө

Өнөөдөр Монголын гурван тамирчин өрсөлдөнө

Өнөөдөр “Токио-2020” зуны олимпын XXXII наадмын хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн уралдаан өглөө явагдаж өндөрлөв.

Хоёр дахь олимпын наадамдаа уралдсан эмэгтэй марафонч Б.Мөнхзаяа Саппорогийн марафон гүйлтийн замд хурдаа сорьж 45 дугаарт бариандаа орлоо. Түүний уралдаан Улаанбаатарын цагаар өглөө 06.00-д эхлэх байсан ч хуваарьт өөрчлөлт орж, 05.00 цагаас гараанаас гарсан юм. Саппоро хотод ойрын өдрүүдэд тун халуун байгаагийн улмаас ийнхүү цагийг урагшлуулсан байна.

Чөлөөтийн тэмцээний сүүлийн өдөр манай хоёр бөх медалийн төлөө өрсөлдөх гэж байна. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жин 50 кг-д зодоглосон Ц.Намуунцэцэг дагах барилдаанд Эквадорын залуу бөх Люсиа Иепстай хүч сорино. Хэрэв түүнийг хожвол хүрэл медалийн төлөө дэлхийн хошой аварга, олимпын 2 мөнгө, 1 хүрэл медальт Азербайжаны Мария Стадниктай барилдах юм.




Өнөөдөр бар өдөр

37 минутын өмнө