Б.Болортуяа Олимпын хүрэл медаль хүртлээ

Б.Болортуяа Олимпын хүрэл медаль хүртлээ

Өчигдөр /2021.08.05/ Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн  чөлөөт бөхийн 53 кг-ын төрөлд манай улсын тамирчин Б.Болортуяа  мөнгөн медалийн төлөөх барилдаанд өвдөг шороодсоноор хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдахаар болсон билээ. Тэгвэл  тэрбээр хүрэл медалийн төлөө Камерун улсын тамирчин Йосеф Эссомбе Тиакотой барилдаж, 14-4 гэсэн харьцаатай ялан хүрэл медаль хүртлээ.