ТОКИО 2020: Японы эгч дүүс чөлөөт бөхийн төрөлд хос алтан медаль хүртлээ

ТОКИО 2020: Японы эгч дүүс чөлөөт бөхийн төрөлд хос алтан медаль хүртлээ

Токио 2020 олимпын хоёр дахь өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -66, эмэгтэйчүүдийн -52 кг жингийн барилдаанд Япон улсыг төлөөлөн хүч үзсэн ах дүүс болох 23 настай Хифүми Абэ, 21 настай Үта Абэ нь нар хоёулаа алтан медаль хүртсэн билээ.

Тэгвэл түүх дахин давтагдлаа. Тодруулбал, Лхагва гараг/2021.08.04/-т чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Японы бөх Юкако Кавай алтан медаль хүртээд байсан бол үүнээс нэг хоногийн дараа түүний төрсөн эгч Рисако Кавай 57 кг-д аваргаллаа.

Рисако Кавай бол 2016 оны Риогийн олимпын 63 кг-ийн алтан медаль хүртсэн тамирчин юм. Ингэснээр тэрбээр хоёр дараалан олимпоос алтан медаль хүртсэн Японы гурав дахь бөх болж байна. 

Эх сурвалж: Japantimes