ВИДЕО: Гурван зуныг өнгөрөөж буй Дарханы замд жолооч нар хараалаа барж байна

ВИДЕО: Гурван зуныг өнгөрөөж буй Дарханы замд жолооч нар хараалаа барж байна

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн танхим Азийн хөгжлийн банкнаас 58.5 сая нь хөнгөлөлттэй зээл бол 1.5 сая ам.доллар нь буцалтгүй тусламж авч Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн.  

Тус замыг барих үндэсний компаниуд олон байсан ч Хятадын хөрөнгө оруулалттай таван компанийг сонгон шалгаруулсан шалтгаанаа тухайн үеийн салбарын сайд Б.Энх-Амгалан “товлосон хугацаандаа чанартай авто зам бариулан ашиглалтад оруулахын тулд” гэх агуулгатай тайлбар хийж байв.Тухайн үед нэр бүхий албан тушаалтан “ганц л зун тэсчих” гэж байв. Гэтэл өдгөө гурван зун өнгөрчээ. Харин өнөөдөр ажлын гүйцэтгэл хангалтгүйгээр барахгүй, шороон замааржолооч нар хараалаа урсган довтолгож явна.