Өчигдөр /2021-06-28/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн Шовголдой гэдэг газар 18:00 цагийн орчим аянга буужээ. Улмаар ой хээрийн түймэр дэгдэж тухайн өдрийн 18:02 цагт аймгийн онцгой байдлын хэлтэс хүлээн авсан байна.
Тодруулбал аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид 70 км замыг туулан 20:05 цагт очиж, Дорнод аймгийн Матад сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хамтран ажиллажээ. Ингээд 06.29-ний өдрийн 02:25 цагт түймрийг унтрааж, Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн Засаг даргад хүлээлгэн өгсөн байна. Мөн түймэрт урьдчилсан байдлаар 10500 га талбай шатсан гэх мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.