У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Ц.Пүрэвхүү, Ч.Лодойравсал, Д.Бум-очир, Т.Мөнхсайхан, С.Лүндэг нар ТОМИЛОГДОНО

У.Хүрэлсүхийн зөвлөхөөр Ц.Пүрэвхүү, Ч.Лодойравсал, Д.Бум-очир, Т.Мөнхсайхан, С.Лүндэг нар ТОМИЛОГДОНО

У.Хүрэлсүх өнгөрөгч Баасан гараг /2021.06.25/-т Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн, ингэснээр түүний бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Тэрээр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн ажлын албаны даргаар Ж.Энхбаяр нарыг тангараг өргөсөн даруйдаа томилсон.

Тэгвэл түүний орон тооны зөвлөхүүдийн нэрс яригдаж эхлээд байна. Тухайлбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зөвлөхөөр “Утааны эсрэг ээж, аавууд” ТТБ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү, МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Лодойравсал, МУИС-ийн Нийгэм соёлын антропологийн танхимын эрхлэгч Д.Бум-очир, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, Ерөнхий сайдын зөвлөх асан С.Лүндэг нарын нэр яригдаж байна.

Тодруулбал, тэднийг Ерөнхийлөгчийн орон тооны зөвлөхийн албан тушаалд томилох тушаал өнөөдөр /2021.06.28/ гарч магадгүй байна.