МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Б.Тулгыг томиллоо

МАН-ын орон тооны нарийн бичгийн даргаар Б.Тулгыг томиллоо

МАН-ын Бага хурлын ээлжит XI хуралдаан энэ баасан, баямба гарагуудад цахимаар болж өндөрлөлөө. Энэхүү хуралдаанаар Монгол улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, харин оронд нь намын даргаар Бага хурлын 100 хувийн саналаар МУ-ын сайд Л.Оюун-Эрдэнийг сонгосон юм. Мөн тус хуралдаанаар МАН-ын орон тооны нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын газрын дарга асан Б.Тулга нарыг томилсон байна. Харин орон тооны бус нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл томилогджээ.