Ж.Эрдэнэбат хаврын чуулганы нээлтэд “УИХ-ын гишүүний тангараг”-аа өргөх үү

Ж.Эрдэнэбат хаврын чуулганы нээлтэд “УИХ-ын гишүүний тангараг”-аа өргөх үү

Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн асан Ж.Эрдэнэбатыг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 6 жил хорих ял оногдуулсан билээ. 

Харин түүнд холбоотой хэргийг Улсын дээд шүүхээр саяхан хянаж хэлэлцээд, тус хэргийг прокурорт буцаасан юм. 

Ингэснээр Ж.Эрдэнэбат хорих ангиас суллагдаж, УИХ-ын гишүүний тангаргаа өргөх боломж бүрдэж буй бололтой. Зарим албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрээр ирэх хаврын чуулганы нээлтийн үеэр “УИХ-ын гишүүний тангаргаа өргөж” магадгүй байгаа ажээ. Учир нь түүнийг УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймагт нэр дэвшиж байхад нь саатуулсан ч, тэрээр сонгуульд ялалт байгуулсан юм. Иймд түүнд СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгоод байсан юм.