Багийн нэрийг казак хэлээр бүртгүүлсэн Засаг дарга "Зам тээврийн хөгжлийн төв"-ийн даргад зүтгэж байна

Багийн нэрийг казак хэлээр бүртгүүлсэн Засаг дарга "Зам тээврийн хөгжлийн төв"-ийн даргад зүтгэж байна

Баян-өлгий аймгийн засаг дарга асан А.Гылымхан, одоогийн засаг дарга Д.Баурыжан нар Улаанхус, Дэлүүн, Сагсай сумдад шинээр баг байгуулахдаа Монгол Улсын Геодези зураг зүйн тухай хуулийн 11-р зүйлд заасан газар зүйн нэрийг нэрлэх, өөрчлөх, зөв бичих, хэрэглэх, түүнд тавигдах шаардлагыг хангах талаарх заалтыг зөрчиж, шинээр байгуулсан багаа улсын бүртгэлд Казах нэрээр оруулсан нь ШӨХТГ-ын шалгалтаар тогтоогдсон. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар газар орны нэр өөрчлөх” гэмт хэрэг юм. А.Гылымхан, Д.Баурыжан нарыг уг үйлдэлд нь буруутган цагдаагийн байгууллагаас эрүүгийн хариуцлагад татан шалгаж, прокурорт шилжүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар А.Гылымхан, Д.Баурыжан нар нь мөрдөн шалгалтын явцад "Хууль, журмыг сайн мэдээгүйгээс болж ийм алдаа гаргасан. Суманд баг байгуулах ИТХ-ын тогтоолыг хүчингүй болгож алдаагаа залруулсан" гэх мэдүүлгийг өгсөн байна. 

Баян-Өлгий аймгийн одоогийн Засаг дарга Д.Баурыжан энэ тухай мэдээгүй гэж мэлзсэн тайлбарыг өгч буй бол А.Гылымхан "Зам тээврийн хөгжлийн төв"-ийн даргаар томилогдохоор зүтгэж буй мэдээлэл бий. Түүнийг хамаатны ах УИХ-ын гишүүн Х.Баделхан нь тус албан тушаалд зүтгүүлж буй бөгөөд замын салбарынхан хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэн салбарын сайд Л.Халтарт шаардлага хүргүүлсэн. 

Учир нь түүнийг эрх ашгийн зөрчилтэй, салбарын бус гэж замын салбарт ажиллагсад үзэж байгаа юм.