Засгийн газрын хуралдаанаар хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй

Засгийн газрын хуралдаанаар хөл, хорио тогтоох асуудлыг хэлэлцээгүй

Засгийн газар хуралдаж байна. Хуралдаанаар хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргаж буй бөгөөд хөл, хорио тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэхгүй гэж мэдэгдлээ. 

Учир нь Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар Сар шинийн баярын үеэр хөл, хорио тогтоох асуудлаар шийдвэр гаргаагүй бөгөөд дахин хэлэлцэхээр тогтсон юм. Тиймээс Улсын онцгой комиссыг дахин хуралдсаны дараа Засгийн газар хуралдаж уг асуудлаар шийдвэр гаргах аж. 

Эрүүл мэндийн яамнаас 16 хоногийн хөл, хориог тогтоох саналыг гаргасан ч Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар дэмжээгүй юм.