Дорнод аймгийн цэргийн ангид нууцаар тэжээж байсан гахайнууд халдварт өвчнөөр үхжээ

Дорнод аймгийн цэргийн ангид нууцаар тэжээж байсан гахайнууд халдварт өвчнөөр үхжээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт байрлах Зэвсэгт хүчний 327-р ангид энэ сарын 26-нд гахайн халдварт өвчин гарч, нэг гахай үхсэн талаар эх сурвалжууд мэдээлж эхэллээ.

Үүссэн асуудалтай холбоотойгоор Хэрлэн сумын Онцгой комисс хуралдаж үлдсэн 11 гахайг өнөөдөр устгахаар болсон байна. Өнгөрсөн 2019 онд тус ангийн тэжээж байсан 16 гахай африкийн гахайн мялзан өвчнөөр өвчилж устгалд оруулж байсан тул ахин гахай тэжээхгүй байх шаардлага өгч байсан ч тус ангийн удирдлагууд нууцаар 12 гахай тэжээж байжээ. Тухайн цэргийн анги гахайгаа хоолныхоо үлдэгдлээр хооллодог байсан ба мал амьтны тооллогод оруулаагүйн дээр багийн дарга нь ч тус ангийг гахай тэжээж байсныг мэдээгүй байж болзошгүй байна.

Одоогоор гахайнаас дээж авч шинжилгээ хийж байгаа бөгөөд мялзан өвчин байх магадлал өндөр байгаа аж.