Ховд аймгийн төрийн албан хаагчид гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд ээлжээр хяналт тавьж байна

Ховд аймгийн төрийн албан хаагчид гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд ээлжээр хяналт тавьж байна

Энэ сарын 26-ны өдөр Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчсон гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор иргэдийг орон нутаг руу нь буцаах үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод буй. Харин уг шийдвэрийг гарахаас өмнө орон нутаг руугаа буцсан иргэдээс шинжилгээ авч, гэрийн тусгаарлалтад оруулах шийдвэр гарсан юм. Гэсэн ч зарим аймагт иргэд тусгаарлалтын дэглэмийг зөрчиж, гадуур явах тохиолдол гарч байгаа тул цагдаагийн байгууллага, удирдах албан тушаалтнууд хамтран тодорхой арга хэмжээнүүдийг авч байна.

Тухайлбал, Ховд аймагт төрийн албан хаагчид Улаанбаатар хотоос ирж гэрийн тусгаарлалтад орсон иргэдэд хяналт тавьж байгаа аж.