Архангай аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл бүрэн зогсоолоо

Архангай аймгаас орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 15-ны өдрийг хүртэл бүрэн зогсоолоо

Архангай аймгийн Онцгой комисс Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэдийг халдвараас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг сум, хот хооронд зорчих иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдрөөс 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цаг хүртэл хориглох шийдвэр гаргасан юм.  Уг шийдвэр өглөөний 09.00 цагаас эхлэн хэрэгжиж эхэлжээ.