Цар тахлын улмаас Тайванийн баячууд гаднын орон руу зорчихоо больж, дотоодын худалдаа үйлчилгээ огцом өсжээ

Цар тахлын улмаас Тайванийн баячууд гаднын орон руу зорчихоо больж, дотоодын худалдаа үйлчилгээ огцом өсжээ

Тайвань улс цар тахлыг хяналтдаа оруулсан улс орнуудын нэгд тооцогдож буй. Одоогоор Тайваньд халдварын 815 тохиолдол, долоон нас баралт бүргэгдээд байгаа. Халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс бараг жилийн хугацаа өнгөрсөн ч 1000-с доош тоонд барьж буй нь тус улсыг дэлхийн хамгийн аюулгүй орнуудын тоонд зүй ёсоор оруулж байгаа юм. Тэгвэл тус улсын эдийн засгийн байдал ч сайжирчээ.

Тодруулбал, улсын хэмжээнд дотоодын худалдаа үйлчилгээ 2019 оны мөн үеэс 5.2 хувиар нэмэгдсэн байна. Үүнд хамгийн ихээр нөлөөлсөн хүчин зүйл нь Тайванийн баячууд цар тахлын улмаас гадагш явахаас татгалзаж, дотооддоо амарч, үйлчилгээ авч эхэлсэн нь өндөр хэрэглээний бараа, үйлчилгээний эрэлтийг нэмэгдүүлж эдийн засагт эерэгээр нөлөөлжээ.

Мөн гадаадад амьдардаг олон мянган чинээлэг Тайваньчууд эх орондоо буцаж ирсэн нь нөлөөлснөөс гадна хүн амын тоог нэмсэн аж. Үүнтэй холбоотойгоор тансаг дээд зэрэглэлийн үйлчилгээний газрууд хэдэн сараар захиалга авч эхэлжээ. Тухайлбал, Тайванийн зүүн хэсэгт байрлах “Silks Place Taroko” хэмээх таван одтой зочид буудлын дундаж өрөө нь 11 мянган доллар байдаг ч аль хэдийн хоёрдугаар сарын 16-ныг хүртэл захиалга авчээ.

Тус улсын коронавирусийн тархалтын эсрэг авсан арга хэмжээнүүдээс дурдвал:

  • Өвчний үүсэл хөгжил, шинж тэмдэгт эхлээд сайн ажиглалт хийсэн
  • Улс даяар иргэдийг шуурхай түүвэрчилсэн шинжилгээнд хамруулсан
  • Шинж тэмдэг илэрсэн оршин суугчид эсвэл зорчигчид дотроос 14 хоног гэрийн хорио цээр сахих шаардлагатай иргэдэд Тайванийн засгийн газраас байршил тогтоогчтой утас тарааж хяналт тавьж эхэлсэн

Эх сурвалж: FinancialTimes