Хэнтий аймагт эвдэрч зогссон автомашиныг тоносон гэх дөрвөн этгээдийг илрүүлэн, саатуулжээ

Хэнтий аймагт эвдэрч зогссон автомашиныг тоносон гэх дөрвөн этгээдийг илрүүлэн, саатуулжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг "Хурахын бургас" гэх газар цагаан өнгийн “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл эвдэрч, орхисныг тоносон хэрэг гарч, цахим орчинд ихээхэн шүүмжлэл дагуулаад байсан билээ.

Тэгвэл тус автомашиныг тоносон гэх гэмт этгээдүүдийг тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Тэмүүжин мэргэжлийн ур чадвар гарган илрүүлж, Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, машиныг Б, Э, М, Б нар бүлэглэн эд ангийг нь хулгайлсан нь тогтоогджээ. Тиймээс, иргэн, жолооч нарыг тээврийн хэрэгслээ хараа хяналтгүй орхихгүй байж, болзошгүй эрсдлээс сэргийлхэийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.