АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд баяр хүргэсэн жиргээгээ Ц.Элбэгдорж устгав

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байденд баяр хүргэсэн жиргээгээ Ц.Элбэгдорж устгав

Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Жо Байден 2011 оны наймдугаар сард Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн урилгаар манай улсад айлчилж байсан байдаг. Тэгвэл түүнд хандаж Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа баяр хүргээд, удалгүй тус жиргээ /twitter/-гээ устгасан юм. 

Тэрээр тус жиргээндээ “Өглөөний мэнд. 42 жилийн өмнө, 1978онд АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж өрсөлдөж явсан Жо Байдэн, анхны эмэгтэй дэд болох Ази цустай Камела Харрис. Түүх ингэж бичигдэж эхлэх бөлгөө. Жо Монгол улсад ирсэн АНУ-ын хоёрдох Дэд Ерөнхийлөгч юм. Бас хоёрдох Ерөнхийлөгч болох ерөөл өргөе” гэсэн байжээ. 

Ц.Элбэгдоржийн устгасан жиргээ

Сонирхуулахад, Жо Байден манай улсад айлчлах үеэрээ хэвлэлд ярилцлага өгч,“Монголд хийсэн миний болон АНУ-ын бусад албан хаагчийн айлчлалууд, мөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсын Ерөнхийлөгч Б.Обаматай Цагаан ордонд хийсэн уулзалт зэрэг нь газар зүйн байрлалаас үл хамааран манай хоёр улсын нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлстэйг харуулж байгаа юм. 

АНУ-ын компаниуд Монголын эрдэс баялаг, дэд бүтэц, эрчим хүч, аялал жуулчлалын салбарт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж, хөгжилд хөтөлж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Би манай хоёр орны ирээдүйн, ойрын жилүүдийн хамтын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна” хэмээн мэдэгдэж байжээ. Мөн түүнийг манай улсад айлчлах үеэр Монгол үндэсний уламжлал, соёлыг харуулах бэсрэг наадамд тэрээр хүрэлцэн очиж, Улсын арслан н.Ганхуягтай золгох гэсэн нь гэрэл зурганд үлжээ. 

Жо Байден Монголд 2011 он