Дональд Трамп, Жо Байден нарын хоёр дахь мэтгэлцээнийг цуцалжээ

Дональд Трамп, Жо Байден нарын хоёр дахь мэтгэлцээнийг цуцалжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид болох Дональд Трамп, Жозеф Байден нарын ирэх долоо хоногийн пүрэв гарагт явуулахаар товлосон хоёр дахь мэтгэлцээнийг цуцалжээ. Мэтгэлцээнийг явуулах хэлбэртэй холбоотой санал зөрөлдөөний улмаас ийм шийдвэр гаргасан байна. Д.Трампаас коронавирус илэрсэнтэй холбоотойгоор аравдугаар сарын 15-нд товлосон нэр дэвшигчдийн хоёр дахь мэтгэлцээнийг цахим хэлбэрээр явуулна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг зохион байгуулах комисс урьд нь мэдэгдсэн юм. Харин Цагаан ордны тэргүүн мэтгэлцээнд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн бол Байден аравдугаар сарын 15-нд мэтгэлцэхийн оронд сонгогчдынхоо асуултад хариулна гэж мэдээлжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн сүүлчийн мэтгэлцээн аравдугаар сарын 22-нд болох юм.