Модоо тайрч байсан эмэгтэй рүү матар дайрч, хоёр хөлийг нь хазжээ

Модоо тайрч байсан эмэгтэй рүү матар дайрч, хоёр хөлийг нь хазжээ

АНУ-ын Флорида мужид нэгэн эмэгтэй хашааныхаа модыг тайрч байтал гурван метр урт матар дайрч, хоёр хөлийг нь хазжээ. Улмаар түүнийг ойролцоох эмнэлэгт яаралтай хүргэж, түргэн тусламж үзүүлсэн байна. Азаар хүнд гэмтэл авалгүй өнгөрчээ. Матрыг дараа нь торны тусламжтай барьж, Флоридагийн загас, ан амьтдыг хамгаалах комисст хүлээлгэн өгсөн байна.

Энэ явдлаас хойш гурван өдрийн дараа дахин нэг иргэн найман тохой урт матарт хөлөө хазуулсан хэрэг гарчээ. Тодруулбал, 61 настай Марк Жонсон хэмээх эрийг нуурын ойролцоо байхад нь матар хазаж,  ус руу чирсэн байна. Улмаар Жонсон матрын нүд рүү хатгахад зуусан хөлийг нь тавьж, ус руугаа оржээ. Жонсон 62 оёдол авсан бөгөөд нохой нь гэмтээгүй аж. Флорида мужид маш олон матар амьдардаг. Сүүлийн үед матар иргэд рүү дайрч, хазаж, гэмтээх тохиолдол олон гарах болжээ. Иймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс мужийн хэмжээнд “Statewide Nuisance Alligator Program” (SNAP) хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: CNN