Цагдаагийн офицер жагсаалд оролцсон 16 настай хүүг  гүүрнээс шиджээ

Цагдаагийн офицер жагсаалд оролцсон 16 настай хүүг  гүүрнээс шиджээ

Чилид өнгөрсөн баасан гарагт/2020.10.03/ болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр өсвөр насны хүүг гүүрнээс шидэж, амь насыг нь хохироохыг завдсан хэргээр нэгэн цагдаагийн офицерыг баривчилжээ. Нийслэл Сантьяго хотод болсон засгийн газрын эсрэг эсэргүүцлийн жагсаалын үеэр нэгэн хүү гүүрнээс унаж буй бичлэг цахим орчинд тархаж, Чили даяар иргэдийн уур бухимдлыг хүргэж байна. Хүү Сантьягогийн Мапочо гол руу унаж бэртсэн бөгөөд одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Хүүг унасны дараа

Чилийн засгийн газар өнгөрсөн бямба гарагт энэ асуудлаар мөрдөн байцаалт хийх тушаал өгсөн гэж мэдэгдсэн бөгөөд тус офицерыг хэргийг шалгах явцад үүрэгт ажлаас нь чөлөөлөх болно гэжээ.

Эх сурвалж: CNN