Жастин Бибер болон Хейли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа

Жастин Бибер болон Хейли Бибер нар анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа

Дуучин Жастин Бибер, модел Хейли Бибер нар 2018 оны есдүгээр сард хуримаа хийснээс хойш 5 гаруй жилийн дараа анхны хүүхдээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа.

Хосууд энэ талаарх бичлэгээ цахим сүлжээндээ нийтэлж, олон нийтэд хуваалцсан юм. Мөн Хейлигийн ойрын эх сурвалж Ассошиэйтед хэвлэлд өгсөн яриандаа түүнийг өдгөө зургаан сартай жирэмсэн гэдгийг хэлжээ. Модел бүсгүйн хувьд өмнө нь өгч байсан ярилцлагынхаа үеэр хүүхэдтэй болбол олны анхаарлын төвөөс хол өсгөнө гэдгээ хэлж байсан.